7723-8888

Мэндчилгээ

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн албан ёсны веб сайтаар зочилж буй та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Манай байгууллага Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах санг нэгтгэн “Хөдөө аж ахуйг дэмжих сан” нэртэйгээр үйл ажиллагаагаа шинэчлэн зохион байгуулан ажиллаж байна.

Бидний үйл ажиллагааны гол эрхэмнэл, зорилго бол Хүнс хөдөө аж ахуйн салбарын бодлогын удирдамж, үндсэн чиглэл, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг бүрдүүлж, зөв зохион байгуулалттайгаар хуваарилах замаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Тиймээс энэхүү веб сайт тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд, малчид, хөдөө аж ахуйн салбарт ажиллагсад гээд веб сайтаар зочлон буй хэн бүхэнд Хөдөө аж ахуйг дэмжих сантай холбогдох, шаардлагатай мэдээ мэдээллээ авах, санал хүсэлтээ илгээх гүүр болно гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэнд эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсье.

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ЦОГТСАРАН

БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах санг нэгтгэн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-г байгуулсан.

Манай байгууллага одоогоор 164 орон тоотой, орон нутгийн 5 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:

  • Төрийн бодлогын хэрэгжилтийг хангах
  • Богино болон урт хугацааны дэмжлэг үзүүлэх
  • Хүнсний болон үрийн буудайн нөөц бүрдүүлэлт
  • Гурилын үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах
  • Мал аж ахуй, газар тариалан, хүнсний салбарын тогтвортой хөгжлийг хангах
  • Сангийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж, салбарт хэрэгжүүлэх хөтөлбөр төслийг санхүүжүүлэх
  • Улсын төсвийн хөрөнгийн ачааллыг бууруулах
  • Иргэн, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээ:

    1. Тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үүднээс шатахуун, ургамал хамгааллын бодис, бордоо, үрийн буудай зэргийг 0-30 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр.

    2. Усалгааны тариаланг хөгжүүлэх, услалтын систем байгуулах, техник технологийн шинэчлэлтийг дэмжих зорилгоор ОХУ, БНХАУ, БНБАУ-с үр тарианы комбайн, трактор, үрлэг, сийрүүлэгч, сэндлэгч, иш өргөгч, үр ариутгагч, хор цацагч ангилангийн жатка, 100-500 тоннын багтаамж бүхий ган силосууд зэргийг тодорхой нөхцөлтэйгөөр хөнгөлөлттэй зээлээр.

    3. Төмс, хүнсний ногоо, жимсний аж ахуй эрхлэгчдэд 1-3 га-гын услалтын систем, хүлэмж, жимсний суулгац, мөнгөн зээл, хөргүүр, бага оврын хадлангийн трактор, төмс, хүнсний ногооны трактор, мотоблок зэргийг мөн тодорхой нөхцөлтэйгөөр хөнгөлөлттэй зээлээр олгодог.

    БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХ, ОН ЦАГИЙН ТОВЧОО

    - 1991 он: Анх 1991 оны 11 дүгээр сарын 15-нд Сэлэнгэ аймгийн Сайхан суманд Үр тариа нөөц хадгалах компани нэрээр байгуулагдан 100 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн.

    - 1999 он: Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 37-р тогтоолоор “Буудай сан” болон өөрчлөгдөв.

    - 2005 он: Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 139-р тогтоолоор Буудай санг “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” болгон өөрчлөв. Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь Улсын Их Хурлаас баталсан “Засгийн Газрын Тусгай сангийн тухай” хуулинд заасны дагуу үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан.

    - 2020 он: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Тариалан эрхлэлтийг дэмжих санг Мал хамгаалах сантай нэгтгэн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-г байгуулав. - 2020 он: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Тариалан эрхлэлтийг дэмжих санг Мал хамгаалах сантай нэгтгэн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-г байгуулав.

    ЭРХЭМ ЗОРИЛГО, ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

    Эрхэм зорилго: Хүнс хөдөө аж ахуйн салбарын бодлогын удирдамж, үндсэн чиглэл, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг бүрдүүлж, зөв зохион байгуулалттайгаар хуваарилах замаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх

    Тэргүүлэх чиглэл:

    - Хүнс, хөдөө аж ахуйн салбарт маркетингийн үр ашигтай системийг бий болгож, зах зээлийн цэвэр өрсөлдөөний сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн төрийн оновчтой зохицуулалтыг бий болгох

    - Мал аж ахуй, газар тариалан, хүнсний салбарын тогтвортой хөгжлийг хангах, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологийг боловсронгуй болгох хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийн эх үүсвэрийг бүрдүүлэх

    - Хүнс, хөдөө аж ахуйн салбарт гадаад улс орнууд болон олон улсын байгууллагаас үзүүлж байгаа тусламжаас бүрдсэн хөрөнгийг оновчтой зарцуулах

    - Сангийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж, салбарт хэрэгжүүлэх хөтөлбөр төслийг санхүүжүүлэх, улсын төсвийн хөрөнгийн ачааллыг бууруулж, дотоод нөөц бололцоог бүрэн ашиглах.

    БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ