ЛАБОРАТОРИЙН АНАЛИТИК ЖИН ҮНИЙН САНАЛ АВЧ БАЙНА
Хөдөө
аж ахуйг дэмжих сан өөрийн харьяа орон нутгийн салбаруудын лабораторид
шаардлагатай 3 ширхэг лабораторийн аналитик жинг худалдан авахаар үнийн санал авч байна.
Тавигдах шаардлага:
1.Автомат
тохируулгатай байх,
2.Даац 120-160 гр байх,
3,Нарийвчлал 0.0001 гр байх,
Иргэн, ААНэгжүүд үнийн
саналаа 2023 оны 06 дугаар
сарын 21-ний 12:00 цагаас өмнө доорх хаягаар битүүмжилэн ирүүлнэ үү. Мөн тухайн өдрийн 12:30 цагт үнийн санал ирүүлсэн оролцогч нарын төлөөллийг байлцуулан нээнэ.
Жич:Нийлүүлэх хугацаа гэрээ байгуулснаас хойш 20 хоногт.
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн байр 3 дугаар давхар, 304 тоот өрөө.