Жимс, жимсгэний дэмжлэг
Хөдөө Аж Ахуйг Дэмжих сангаас 2020 онд олгох“Жимс, жимсгэний суулгац”-ын дэмжлэг
Засгийн газрын 2017 оны 223 дугаар тогтоолоор батлагдсан “Жимс жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А-89 тоот тушаалын дагуу нийлүүлэгдсэн дараах нэр төрлийн жимсний суулгацыг олгож байна.
Жимсний модны суулгац олгох нөхцөл:
- Урьдчилгаа төлбөр: 10 хувь
- Зээлийн хугацаа : 6 жил
- Зээлийн хүү: 0 хувь
- Үндсэн төлөлт хийх хугацаа: Сүүлийн 4 жилд тэнцүү хувааж төлнө.
Ерөнхий танилцуулга:
- Чацарганы суулгац нь Монгол улсад үржүүлсэн Чуйская сортын 3-4 настай суулгац юм. Суулгацыг ХААДС-д урьдчилан ирүүлсэн хүсэлтийг судлаж үзсэний үндсэн дээргэрээ байгуулан Өвөрхангай аймгийн Хархорин суманд үйл ажиллагаа явуулдаг “Поливит”ХХК, Увс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг “Улаан шүрэн чандмана” ХХК-ны талбайгаас суулгац тариалах технологийн хугацаа болох 4-р сарын 20-ноос 5-р сарын 20-ны хооронд олгоно.
- Улаанбаатар хот болон зүүн бүсээс захиалсан суулгацыг Улаанбаатар хотод татаж нийлүүлнэ.
- Чавганы суулгац нь ОХУ-д үржүүлсэн Чемальская синяя сортын 3-4 настай суулгац бөгөөд 2019 онд нийлүүлэгдсэн. Суулгацыг ХААДС-д урьдчилан ирүүлсэн хүсэлтийг судлаж үзсэний үндсэн дээргэрээ байгуулан Улаанбаатар хот дахь “Агро альфа” ХХК-ны агуулахаас суулгац тариалах технологийн хугацаа болох 4-р сарын 20-ноос 5-р сарын 20-ны хооронд олгоно.
- Суулгацын захиалга авах эцсийн хугацаа 4-р сарын 20-ны өдөр.
2020 онд олгох суулгацын үлдэгдэл
Д.д | Дэмжлэгийн төрөл | Сорт | Тоо/ширхэг/ | Нэгжийн үнэ /төгрөг/ | Олгох байршил |
1 | Чацарганы суулгац | Чуйская | 10 456 | 1 933 | Улаанбаатар хот Өвөрхангай аймгийн Хархорин сум |
2 | Чацарганы суулгац | Чуйская | 11 161 | 2 064 | Увс аймгийн Улаангом сум |
3 | Чавганы суулгац | Чемальская синяя | 200 | 30 600 | Улаанбаатар хот |
Чавганы суулгацын захиалга авч дууссан.