Глифосат48%
Глифосат48%: Үет болон зарим төрлийн хос үрийн талт хог ургамалд үйлчилдэг өндөр үр ашигтай гербицид юм. Химийн уринш бэлтгэх, тариалалтын өмнө, ургац хураалтын өмнө, дараа (болц хурдасгах) цацаж хэрэглэнэ. Олон наст хог ургамлын газрын дээд хэсгийг мөн устгадаг. Энэ чанар нь ялангуяа үндэслэг ишээр үрждэг хиаг, арзгар азаргана, хөдөөгийн шаралзгана мэтийн хог ургамалтай тэмцэхэд онцгой ач холбогдолтой. Хөрсөнд ямар нэгэн үлдэгдэлгүй.
Д/д | Хог ургамлын төрөл | Хэрэглэх тун хэмжээ | Шингэрүүлэх хэмжээ | Хэрэглэх арга |
1 | Уриншийн хог ургамал устгахад | 2500-4000 мл | 220-330 дахин | Усаар шингэлж шүршинэ. |
Хэрэглэх заавар: Хог ургамлыг соёолсноос хойш вегетацийн хугацаанд нь шүршиж хэрэглэнэ. Ургамлын иш, навчаар дамжин хог ургамлыг устгадаг. Хэт эрт цацвал хог ургамлын үндсэнд хүрэх хугацаа хойшлогдож үр дүн нь буурахаас гадна амьдрах чадвартай үлдсэн үндэснээс шинэ нахиа үүсч ургамал сэргэн ургадаг. Гербицид цацсанаас хойш хойш 7-14 хоногийн дотор тухайн талбайд агротехникийн ямар нэг арга хэмжээ авахгүй байх.
Үнэ, төгрөг | |
Үлдэгдэл тоо, хэмжээ /литр/ | 14500 |
Савалгаа хуванцар /литр/ | 200 литр |
Үйлдвэрлэсэн он: 2019
Нийлүүлсэн аж ахуй нэгж:Цэцүүх трейд ХХК Эм Жи Ди ХХК Маргад өрнөх ХХК
Нийлүүлэгдсэн он: 2019.