Тооцооны нягтлан бодогч /3хүн/ ажилд авна

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанийн өдөр тутмын санхүүгийн бүртгэлийг цаг тухай бүрт хөтлөх, тооцоолох, тайлагнах
  • Мөнгөн хөрөнгийн бүртгэл хөтлөх
  • Бараа материалын орлого, зарлагын хөдөлгөөнийг бүртгэх
  • Авлага, өглөгийн бүртгэл хөтлөх, ханшийн тэгшитгэл, алданги тооцоолох, тооцоо нийлж, баталгаажуулах, насжилтын тайлан бэлтгэх
  • Үндсэн хөрөнгийн бүртгэл хөтлөх
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын чиг үүргүүдийг гүйцэтгэж ажиллах

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн. Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Компьютерийн өргөн хэрэглээнийболон санхүүгийн программ дээр ажиллах чадвартай
  • Тайлан тооцоо гаргах чадвартай

Тусгай шаардлага:

  • Харилцааны ур чадвартай
  • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй
  • Цаг сайн баримталдаг, хувийн зохион байгуулалт сайтай
  • Хариуцлага хүлээх чадвартай, өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь чанартай сайн гүйцэтгэх, ажлаа тайлагнах чадвартай
  • Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах

Бүрдүүлэх материал

  • Төрийн албан хаагчийн анкет /зурагтай/
  • Диплом, гэрчилгээний хуулбар

Материал хүлээн авах газар: ХААДСангийн байр 306 тоот

Хугацаа: 2022 оны 04 дүгээр сарын 20-ний дотор, 

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Ажилчдын гудамж, Хөдөө Аж Ахуйг Дэмжих Сангийн төв байр 

Утас77238888