СЭЛЭНГЭ САЛБАР
Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Сэлэнгэ салбар нь анх Монгол улсын Засгийн газрын 1999 оны 81 дүгээр тогтоолоор ХАА-н газрын Сэлэнгэ салбар нэртэйгээр ГТХК-ний С элеваторын хэсгийг дэд станц, салаа төмөр замын хамт авч 7 хүний орон тоотой үйл ажиллагаагаа эхлүүлж байсан.
Салбарын түүх: 2000-ны 08 дугаар сараас ХХААЯамны ХАА-н сангийн Сэлэнгэ салбар, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 06 дугаар сарын 22-ны 139 тоот тогтоолоор ТЭДСангийн Сэлэнгэ салбар, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16-р тогтоолоор ХААДС-ийн Сэлэнгэ салбар болж өөрчлөгдсөн.
Хүчин чадал: Хуучнаар ЗХУ-ын техник тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон. 1989 онд ашиглалтад орсон 18.0 мянган тонн улаан буудайг хүлээн авч хадгалах агуулах, УРАГ-15 авто өргөгч, А-1 БЦС-100, А-1 БИС-100 шигшигч, ДСП-32-1 маркийн хатаалгын цех, А1-Б-32-0 маркийн том хог ялгагч хос машин бүхий шугамтайгаас гадна цагт 175 тонн буудай дамжуулах НЦГ-175 маркийн ажлын 5 нори, төмөр замаас үр тариа буулгах болон вагонд, авто машинд ачих шугамтай. 2000 онд ашиглалтанд орсон конторын барилга, авто пүү, засварын жижиг цех, авто машины граж, саун, сэлбэг хэрэгслийн жижиг агуулах мөн 2016 онд ашиглалтад орсон 15х10 метр харьцаатай ашигтай талбай бүхий ургамал хамгааллын бодис түр хадгалах агуулахтай. 2010 онд Атрын 3-р аяны хүрээнд ХХААХҮЯамны захиалгаар Турк улсын тоноглолтой 10.0 мянган тонн буудай хүлээн авах, хадгалах, цэвэрлэх, дамжуулах хүчин чадал бүхий 2 ш ган силосыг ашиглалтад оруулсан. Гэвч 2015 онд хүчтэй салхины улмаас нурж, 2019 онд их засвар хийсэн. Элеваторт хүлээн авч буй үр тарианд болон хадгалах технологийн явцад чанарын хяналт тавьж, шинжилгээ хийх тоног төхөөрөмж, багаж, хэмжих хэрэгслээр тоноглогдсон дотоод хяналтын лабораторитой.
Чиг үүрэг: ХХААХҮЯам, ХААДСангаас гаргасан хуваарийн дагуу тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдэд хаврын тариалалт, намрын ургац хураалт, уринш боловсруулалтад шаардагдах үрийн буудай, шатахуун, ургамал хамгааллын бодис зэргийг гэрээ байгуулан хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог. Мөн хүнсний болон үрийн буудайг хүлээн авах, хадгалах, цэвэрлэх, хатаах зэрэг анхан шатны боловсруулалтыг хийх, намрын ургац хүлээн авалтын үед тариаланчид болон гурил үйлвэрлэгч нарт буудайг нь хатааж цэвэрлэж өгөх, хадгалах, дамжуулж ачиж өгөх, аж ахуйн нэгжийн импортоор оруулж буй буудайг хадгалах, дамжуулах, борлуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Жилдээ ойролцоогоор өөрийн салбарт харьяалагдах 100-250 гаруй тариаланчдад 4-6 тэрбум төгрөгийн үрийн буудай, бордоо, ургамал хамгааллын бодис, шатахуун дэмжлэг олгох, 6-15 мянган тн хүнсний буудай, 1-19 мянган тн үрийн буудай хүлээн авч, хатаах цэвэрлэх, сэлгэх зэрэг технологийн үйл ажиллагаа авч хэрэгжүүлэн хүнсний буудайг зах зээлд борлуулах, үрийн буудайг тариаланчдад олгох ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Өдгөө Сэлэнгэ салбар 4 харуулын ажилтан, албан конторт эрхлэгч, санхүүч, бичиг хэргийн ажилтан, нярав зэрэг ажилтнууд, бусад инженер, лаборант, цахилгаанчин, гагнуурчин, шигшигч, дамжуулагч оператор зэрэг 21 орон тоотойгоор ажиллаж байна.
Байршил: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р баг, 1 хэсэг
Салбарын эрхлэгч: М. Доржханд Утасны дугаар: 99499481