БУЛГАН САЛБАР

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Булган салбар нь ХХААХҮЯамны сайдын 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 209 тоот тушаалаар байгуулагдан өдгөө 21 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

Салбарын түүх: 2009 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Булган салбар нэртэйгээр байгуулагдан ажиллаж байгаад 2020 оноос Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Булган салбар болон өөрчлөгдсөн.

Хүчин чадал: Тус салбар нь 36.0 мянган тонн үр тариа хадгалах багтаамж бүхий элеватортой. Элеватор нь өдөрт 700-800 тн-ийг 2 шугамаар хүлээн авах, 800 тн үр тариа гадагш автомашинд ачилт хийх, 600 тн-ийг сэлгэлт хөдөлгөөн хийх, суурилагдсан хүчин чадлаар цагт 100 тн буудай шигших ЗСМ-100, БЛС-100 бүхий 2 ком хийсгэн шигших машин, цагт 32 тн хүнсний буудай хатаах ДСП-32 хатаалгын цех, нийт 275 тн багтаамжтай жижиглэн болон бөөнөөр түгээх тоноглолтой шатахуун түгээх станц бүхий хүчин чадал, тоноглолтой.

Чиг үүрэг: Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх “Атрын III аян” үндэсний хөтөлбөр, ХХААХҮЯ, ХААДС-с авч хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд Булган, Хөвсгөл, Орхон аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг 430 гаруй аж ахуй нэгж, иргэдийг /давхардсан тоогоор/ тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай бүхий л дэмжлэгээр хангахад тусламж үзүүлэх, сайн чанарын үр нийлүүлэх, хүнсний болон үрийн буудай хүлээн авч технологийн дагуу цэвэрлэх, хатаах, хадгалах, гурил үйлдвэрлэгчдэд стандартад нийцсэн хүнсний улаан буудай нийлүүлэх замаар хүн амын хүнсний хэрэгцээг хангах үндсэн зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Байршил: Булган аймаг Булган сум