ХАРХОРИН САЛБАР

1996 онд Монгол улс, Япон улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар “Гантээрэм” ХК ашиглалтад орсон. Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 147-р тогтоолоор тус компанийн 10,0 мянган тонн багтаамжтай элеватор одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хархорин салбарын хөрөнгө болон шилжүүлэгдсэн.

Салбарын түүх: Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 147-р тогтоол, ХХАА-н Сайдын тушаалаар 2002 оны 7-р сард ХХААХҮ-н яамны ХАА-н сангийн Хархорин салбар нэртэйгээр анх байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 06-р сарын 22-ны өдрийн 139-р тогтоолоор ТЭДС-ийн Хархорин салбар, Засгийн газрын 2020 оны 01-р сарын 08-ны өдрийн 16-р тогтоол Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хархорин салбар нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Хүчин чадал: Жилд 10,0 мянган тонн үр тариа хүлээн авч хадгалах, борлуулах, хүчин чадалтай элеватор, гурилын цех, тэжээлийн цех, газар тариалан зэрэг үндсэн үйл ажиллагаа эрхлэх, мөн засвар механикийн цех, зэрэг туслах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Элеватор нь хүлээж авсан буудайг үрийн болон хүнсний чанар стандартад бүрэн нийцүүлж цэвэрлэдэг техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

Чиг үүрэг: Үрийн болон хүнсний улаан буудай худалдан авч хадгалах, хүнсний болон гурилын үйлдвэрүүдэд худалдан борлуулах, газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг буудайн үрээр хангах ажлыг хийж гүйцэтгэдэг. Мөн гурил, малын тэжээл, газар тариалангийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн техникийн худалдаа, туслах аж ахуйн үйлдвэрлэлүүдийг эрхэлдэг. Өдгөө салбарын эрхлэгч, санхүүч, агрономич, инженер, удирдлагын операторч-цахилгаанчин, чанарын сорилч, эд хариуцагч, дамжлагын ажилчид, харуул-галч зэрэг гүйцэтгэх ажилчдын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Байршил: Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2-р баг, Эрдэнэ-Зуу гудамж, 1-29 тоот

Салбарын эрхлэгч: Б.Энхсайхан Утасны дугаар: 96965111