Их ургац био бордоо
Их ургац био бордоо: нь улаанбуудайн ургацын гарцыг нэмэгдүүлэн чанарыг сайжруулж, цаг агаарын таагүй нөхцөл, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж, ургамлын дархлааг дэмжих, хөрсний үржил шимийг сайжруулах үйлчлэлтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүн. Улаанбуудайнд шүршихэд тухайн ургамлын навч, их биений хэсэгт шууд шингэх буюу хөрс, үндсээр ургамалд нэвчин орж, ургамлын ургалт нь дулаан чийглэг нөхцөлд дундажаар 7-10 хоногт, хүйтэн, хуурай нөхцөлд 15-20 хоногийн дараа илт мэдэгдэнэ.
Хэрэглэх заавар: Бордоог цэвэр усанд 1:20 1:50 харьцаатай найруулж улаанбуудайн 1 га талбайд 5-10 литр байхаар тооцож шүршинэ. Шүрршилт хийснээс хойш 2 цагийн дотор ургамалд бүрэн нэвчиж, шингэсэн байна. Иймд энэ хугацааны дараа нар, салхи, бороо нь биобордооны үр дүнд нөлөөлөхгүй.
Үнэ, төгрөг | |
Үлдэгдэл тоо, хэмжээ /литр/ | 12500 |
Савалгаа хуванцар /литр/ | 2 литр |
Үйлдвэрлэсэн он:2019
Нийлүүлсэн аж ахуй нэгж: Гарааны технологийн инкубатор
Нийлүүлэгдсэн он:2019