Бордооны дэмжлэг
Бордоо: Газар тариалангийн хөрсний үржил шим сүүлийн жилүүдэд доройтсоноор га талбайгаас авах ургацын хэмжээ чанар байдал муудаж байгаа тул тус сангаас азот фосфор калийн найрлага бүхий нийлмэл бордоо гуматын болон новосил биосил шингэн бордоог хөрсний үржил шимиийг сайжруулах,га талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэх зорилгоор зээлээр олгох замаар газар тариалангийн үйлдвэрлэлд дэмжлэгийг 5 салбараар тариалан эрхлэгч аж ахуй нэгж иргэдэд олгож байна.
Тус санд дэмжлэгээр олгогдож буй бордоонууд
Гумины бордоо:
Д/д | 1 т үр ба 1 га талбайд зарцуулах 10% баяжуулсан шингэний зарцуулах тун,литр | Үрийг боловсруулах ба таримлыг шүрших шингэний хэмжээ | Хэрэглэх арга |
1 | 1,0-1,8 л | 10л/1 т үрэнд | Цацаж хэрэглэнэ |
1,0-1,3 л | 200-300л/га | Цацаж хэрэглэнэ |
Хэрэглэх заавар:Үрийг ариутгахын өмнө хагас хуурай аргаар боловсруулна.Дивидендтэй болон түүнтэй ижил үр ариутгагчтай, үндэсний бус гербицидтэй хамт хийнэ.Эхний шүршилт бутлалтын сүүлчээр, 2 дахь шүршилт түрүүлэлтийн эхэнд хийнэ.Пестицидийн тунг 10%-иар бууруулж болно.
Үнэ, төгрөг | |
Үлдэгдэл тоо, хэмжээ /литр/ | 73881 |
Савалгаа хуванцар /литр/ |
Үйлдвэрлэсэн он:
Нийлүүлсэн аж ахуй нэгж:Бүтлийн ундрага ХХК Неүвчемикал сервис ХХК
Нийлүүлэгдсэн он:
Нийлмэл бордоо:/Азот20-фосфор10-кали-10/
Нийлмэл бордоог хөрсөндөө хэрэглэснээр таримал ургамлын шим тэжээлийг сайжруулна, үр тарианы ургац болон чанарыг нэмэгдүүлнэ, хөрсний шинж чанарыг сайжруулна, ургамлын өвчин эсэргүүцэх чадвар нэмэгдэнэ.Улаанбуудай нь илүү их бордоо шаарддаг үр тариа бөгөөд тариалалтын энгийн нөхцөлд 100 кг буудай газрын хөрснөөс азот/N 2,5-3 кг/, фосфор/P2O5 1.5-3.3/, кали/K2O1-1.7 кг/ шингээж авах хэрэгцээтэй бөгөөд азот,фосфор, калийн харьцаа 1:0.93:0.44 байна.
Үнэ, төгрөг | |
Үлдэгдэл тоо, хэмжээ /литр/ | 841950 |
Савалгаа ууттай /кг/ | 10 кг 50 кг |
Үйлдвэрлэсэн он:2018
Нийлүүлсэн аж ахуй нэгж:Ногооны үр ХХК
Нийлүүлэгдсэн он:2018
Новосил бордоо:
Новосил нь биологийн өсөлтийг зохицуулагч юм. Соёололт нэмэгдэж, ургалт хурдасна, өвчний эсэргүүцлийг нэмэгдүүлнэ, гарц ихсэнэ, үрийг эмчлэх.
Зориулалтын шингэний зарцуулалт 10 л/т
Үнэ, төгрөг | |
Үлдэгдэл тоо, хэмжээ /литр/ | 2085 |
Савалгаа хуванцар /литр/ |
Үйлдвэрлэсэн он:2019
Нийлүүлсэн аж ахуй нэгж:Ногоон зүлэг баялаг холбоо ХХК
Нийлүүлэгдсэн он:2019
Биосил бордоо:
Д/д | Хэрэглэх зориулалт | Тун л/га | Ажлын шингэний норм | Хэрэглэх арга, хугацаа, давталт |
1 | Бутлал, 1000 үрийн жин, 1 түрүүн дэх үрийн тоо, уураг ба цавуулгийн хэмжээг нэмэгдүүлэх | 0.05 л/тн 0.03 л/га | 10л/т 300 л/га | Үрийн ариутгалын үед мөн бутлалаас түрүүлэлтийн шатанд 2 удаа шүршиж нийт 3-н удаа хэрэглэнэ. |
Үнэ, төгрөг | |
Үлдэгдэл тоо, хэмжээ /литр/ | 2550 |
Савалгаа хуванцар /литр/ |
Үйлдвэрлэсэн он:2019
Нийлүүлсэн аж ахуй нэгж:Гарааны ургамлын эмч ХХК
Нийлүүлэгдсэн он:2019
Их ургац био бордоо:нь улаанбуудайн ургацын гарцыг нэмэгдүүлэн чанарыг сайжруулж, цаг агаарын таагүй нөхцөл, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж, ургамлын дархлааг дэмжих, хөрсний үржил шимийг сайжруулах үйлчлэлтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүн. Улаанбуудайнд шүршхэд тухайн ургамлын навч, их биений хэсэгт шууд шингэх буюу хөрс, үндсээр ургамалд нэвчин орж, ургамлын ургалт нь дулаан чийглэг нөхцөлд дундажаар 7-10 хоногт, хүйтэн, хуурай нөхцөлд 15-20 хоногийн дараа илт мэдэгдэнэ.
Хэрэглэх заавар:Бордоог цэвэр усанд 1:20 1:50 харьцаатай найруулж улаанбуудайн 1 га талбайд 5-10 литр байхаар тооцож шүршинэ. Шүршилт хийснээс хойш 2 цагийн дотор ургамалд бүрэн нэвчиж, шингэсэн байна. Иймд энэ хугацааны дараа нар, салхи, бороо нь биобордооны үр дүнд нөлөөлөхгүй.
Үнэ, төгрөг | |
Үлдэгдэл тоо, хэмжээ /литр/ | 12500 |
Савалгаа хуванцар /литр/ |
Үйлдвэрлэсэн он: 2019
Нийлүүлсэн аж ахуй нэгж: Гарааны технологийн инкубатор
Нийлүүлэгдсэн он: 2019