Дархан 34
Сортын нэр: Дархан-34
Янз зүйл: Зусах зөөлөн буудайн /Triticum aestivum /
Омог: Лютесценс (var.lutescens)
1.Сортын түүх: УГТЭШХ-нд Бурятская-34х Мироновская яровая сорттой эвцэлдүүлэн эрлийзээс шилэн сонголтын аргаар гаргаж авсан.
2.Сортын ботаник-морфологийн шинж: Бутны хэлбэр хагас босоо, түрүү нь цагаан сахалгүй, ээрүүл хэлбэртэй, нягтавтар 8-10 см урттай, түрүүхэйн хайрс нь зууван хэлбэртэй, шувтан мөртэй, тод хянгатай, гөхөл нь өтгөн, өехий ховил нь гүн нарийн, цэцгийн хайрс нь үрээ бүрэн хучсан. Навчны өнгө ногоон, хэвтээ байрлалтай, дунд зэргийн урт, нарийн, бүдэг судалтай, богино, мохоо шүдлэгтэй навчтай, бүдүүвтэр бөх бат иштэй. Үр нь улаан, зууван хэлбэртэй, үрийн ховил гүн нарийн, үрийн гадаргуу гөлгөр, хагас шилэнцэрхэг.,
3.Сортын биологи-аж ахуйн шинж тэмдэг: Дундын болцтой, ургалтын хугацаа нь 76-90 хоног буюу дунджаар 85 хоногт боловсорно. Ургамлын өндөр 53.1-90.7 см, налалт, ган, үрийн асгаралтанд тэсвэртэй, швед ялаанд 1.9% гэмтэнэ. Үрийн ургах эрчим 97.0%, лабораторийн соёололт 99.0%, зохиомол халдварлалтын тооцоогоор тоосон харуу өвчинд тэсвэртэй үнэлгээ авсан. Хээрийн соёололт 60.0-66.0%, амьдралт 94.3%, нэг түрүүний үрийн тоо 24-36 ш, 1000 үрийн жин 37.9 г, натур жин 783 л/г, шилэнцэр 76%, уураг 15.2%, цавуулаг 30.8%, гурилын гарц 68.6-74.2%, талхны эзэлхүүн 440-512 мл, ерөнхий үнэлгээ 4 балл гарсан нь түүний талх гурилын чанар сайтайг илтгэж байна. Уул сорт ургацын чадавхи ихтэй 40 ц/га хүрдэг
Нутагшуулсан тарималжуулсан, шинээр гаргасан зохиогчийн нэр:
Н.Алтансүх, Н.Нямжав, Ж.Чулуунбаатар, Б.Ганбаатар, Я.Мягмарсүрэн, С.Даваасамбуу, П.Эрдэнэчимэг