Дархан 131
Сортын нэр: Дархан-131
Янз зүйл: Зусах зөөлөн буудай /Triticum aestivum L./
Омог: Лютеценс / lutescens/
1.Сортын түүх: УГТЭШХ-нд Безостая-1х Скала сорттой эвцэлдүүлсэн эрлийз материалаас шилэн сонголтын аргаар гарган авсан
2.Сортын ботаник-морфологийн шинж: Бутны хэлбэр хагас босоо, түрүү нь цагаан сахалгүй, шаантаг хэлбэртэй, дунд зэргийн нягт 6-8 см урттай, түрүүхэйн хайрс нь зуувандуу хэлбэртэй, өргөн тэгш мөртэй, эгц шүдлэгтэй, тод хянгатай. Навчны өнгө ногоон, хагас босоо байрлалтай, навчны өргөн, урт нь дунд зэргийн, бутлалтын үедээ хөх цэнхэр өнгөтэй , бүдүүвтэр бөх бат иштэй, цэцгийн хайрс нь үрээ бүрэн хучсан. Үр нь улаан, гонзгойдуу уртавтар хэлбэртэй, үрийн ховил дунд зэрэг гүнзгий, үрийн гадаргуу үрчлээ багатай, гуриланцар байдаг,
3.Сортын биологи аж ахуйн шинж чанар: Эрт болцтой ургалтын хугацаа нь 77-88 хоног, дунджаар 82 хоногт боловсорно. Ургамлын өндөр 71 см, налалт, ган үрийн асгаралтанд тэсвэртэй, тоост харуугаар талбайн нөхцөлд харьцангуй бага өвчилдөг. Зохиомол халдварлалтаар тоост харуу өвчинд 1 үнэлгээтэй ургацын чадавхи ихтэй, усалгаагүй нөхцөлд /26.4 ц/га/-д хүрнэ. Механикжсан хураалтанд тохиромжтой ишэн дээрээ ургах явдал сорилтын хугацаанд ажиглагдаагүй, хөрс боловсруулалтын чанарт мэдрэмтгий сорт юм. Хээрийн соёололтоор жишиг сортуудын төвшинд 45.7-65.2 хувь. Судлагдсан бүх жилүүдэд жишиг Халх гол-1 сортоос 1.3-7.1 ц/га нэмүү ургац өгч шалгарчээ. Дундаж ургац 12.2 ц/га энэ нь жишиг сортоос +4.1 ц/га-аар илүү. 1000 үрийн масс 26.8- 34.0 г, натур жин 768.0л/г, уураг 14.8 хувь, нойтон цавуулаг 29.1 хувь, седиментаци 59.6, гурилын гарц 68.1 хувь талхны эзлэхүүн 510-570 см3 ерөнхий үнэлгээ 3.9-4.5 балл, талх гурилын чанар нь хүчит буудайн шаардлага хангасан сорт юм. Ургах эрчим 92 хувь, лабораторийн соёололт 95 хувь.
Үнэ | Үлдэгдэл | Байршил | Нийлүүлсэн аж ахуй нэгж |
820 төгрөг | 250.06 тн | Булган салбар | Интосэ ХХК, Улаан-Од ХХК |