Бурятская Остистая
Сортын нэр: Бурятская остистая
Янз зүйл: зусах зөөлөн буудай /Triticum aestivum L/,
Омог: Эритроспермум /var.eretrospermum/,
1.Сортын түүх: Буриадын ХААЭШХ-нд гаргаж, 2005 онд Зүүн Сибирийн бүс нутагт нутагшсан сортоор батлагдсан.
2.Сортын ботаник-морфологийн шинж: Бутны хэлбэр хагас босоо, түрүү цагаан, үслэггүй, сахалтай, сахалын өнгө цагаан, ээрүүл хэлбэртэй, нягтавтар 6-8 см урт, түрүүхэйн хайрс нь ланцет хэлбэртэй, хальс сул үслэгтэй, түрүүцэрийн хальсны шүдлэг шулуун, мөр нь шувтан, нарийхан тод хянгатай, цэцгийн хайрс нь үрээ бүрэн хучсан. Навчны өнгө саарал ногоон, хагас босоо байрлалтай, бутлалтын үед навчны үслэг дунд зэрэг, өнгөр ихтэй, бүдүүвтэр бөх бат иштэй. Үр нь дунд зэргийн сунасан, улаан өнгөтэй, зууван хэлбэртэй, үрийн ховил нь жижиг нарийн, үрийн гадаргуу гөлгөр бүдэг байдаг.
Үнэ | Үлдэгдэл | Байршил | Нийлүүлсэн аж ахуй нэгж |
Одоогоор үнэ тогтоогдоогүй | 1276.61 тн | Булган, Хархорин салбар | Бүтлийн ундрага ХХК, Улаан-Од ХХК, Жи Эн Эф холдинг |