Алтайская жница

2021-03-23

Сортын нэр: Алтайская жница

Янз зүйл: зусах зөөлөн буудай /Triticum  aestivum L/

Омог: лютесценс /var.lutescens/ 

1.Сортын түүх: ОХУ-ын Алтайн ХААЭШХ-нд Комсомольская 90 х Лютесценс 281 сорттой эвцэлдүүлэн эрлийз эх материалаас шилэн сонголтын аргаар гарган авч 2014 онд Баруун Сибирийн бүс нутагт нутагшсан сортоор батлагдсан.

2.Сортын ботаник-морфологийн шинж: Бутны хэлбэр хагас босоо, түрүү нь цагаан сахалгүй, шувтан буюу пирамид хэлбэртэй, дунд зэргийн нягт 6-8 см урттай,  түрүүхэйн хайрс нь зууван хэлбэртэй, ташуу нарийн мөртэй, халсны шүдлэг бага мохоо, богино, цэцгийн хайрс нь үрээ бүрэн хучсан. Навчны урт, өргөн нь дунд зэргийн, цайвар ногоон өнгөтэй, туг навчны амсар дээр өнгөр ихтэй, хагас босоо байрлалтай, дунд зэргийн бахим иштэй.  Үр нь улаан, зууван хэлбэртэй, суурь нь унжсан, үрийн ховил гүн нарийн, үрийн гадаргуу бага үрчлээтэй.

3.Сортын аж ахуйн биологийн шинж тэмдэг: Дундын болцтой (ургалтын хугацаа 82-89 хоног), жишиг Алтайская 100 сортоос 2-3 хоногийн дараа боловсордог. Сорт сорилтын дүнгээр 21.4 ц/га ургацтай байсан. Алтайн хязгаарт 25.6 ц/га ургацтай байсан ба жишиг Алтайская 100 сортоос 3.5 ц/га нэмүү ургацтай байв. Хамгийн дээд ургацыг 2013 онд Тюменьд авсан (51.5 ц/га). Ган, налалтанд дунд зэрэг тэсвэртэй. Навчны хүрэн зэвэнд харьцангуй тэсвэртэй, хатуу харуу, гуалилт, үндэсний илжрэл, септориоз өвчинд тэсвэргүй. Талбайн нөхцөлд тоост харуугаар өвчлөх нь бага, 1000 үрийн жин 32-39 г байна.Уураг 11.7-12.0%, цавуулаг 22.7-29.6%, гурилын гарц 65.8-70.5, талхны эзэлхүүн 360-375 см, ерөнхий талхны үнэлгээ 3.07-3.25 балл.

4.Сортын онцлог: Монгол Улсад 2015 оноос эхлэн тариалан бүхий бүс нутагт тариалсан. УГТХүрээлэнгийн Селекцийн секторын “Үзүүлэх талбар”-т 2015-2019 ондуудад соригдсон. Уг сорт нь чийглэг бүс нутагт арвин ургац өгдөг, ган тэсвэрлэлтээр дунд гэсэн үнэлгээтэй сорт.


Үнэ

ҮлдэгдэлБайршилНийлүүлсэн аж ахуй нэгж
820 төгрөг0.1 тнУвсУсжуулах ХХК