Дархан 144

2021-03-23

Сортын нэр: Дархан-144 сорт

Янз зүйл: зусах зөөлөн буудай /Triticum  aestivum L/

Омог:  Эритроспермум /var.eretrospermum/

1.Сортын түүх: УГТЭШХ-нд  Селекцийн дугаар 416 x Грекум-114 сорттой эвцэлдүүлсэн эрлийз удмаас ганцаарчилсан сонголтоор гарган авсан.

2.Сортын ботаник-морфологийн шинж: Бутны хэлбэр хагас босоо, түрүү цагаан, үслэггүй, сахалтай, сахалын өнгө цагаан, ээрүүл хэлбэртэй, түрүү  урт дунд зэргийн, нягтавтар 7-9,4 см,  түрүүхэйн хайрс нь бортгон /ланцет/ хэлбэртэй, мөр нь шувтан, хянга нь тод хурц шүдлэгтэй, бүдэг судалтай, цэцгийн хайрс нь үрээ бүрэн хучсан. Навчны өнгө ногоон, хэвтээ байрлалтай, дунд зэргийн өргөн, урт навчтай, бүдүүн бөх бат хөндий иштэй. Үр нь улаан, зууван хэлбэртэй, үрийн ховил нь гүн нарийн, сэвлэг гөхөл нь дунд зэрэг, үрийн гадаргуу гялалзсан гөлгөр том үртэй байдаг.

3.Сортын биологи-аж ахуйн шинж чанар: Дунд оройн болцтой,  ургалтын хугацаа нь 87-95 хоног, дунджаар 91 хоногт боловсорно. Ургамлын өндөр 68-71 см, налалт, ган, үрийн асгаралтанд тэсвэртэй, тоост харуугаар талбайн нөхцөлд харьцангуй бага өвчилдөг. Ургацын чадавхи өндөр, сүүлийн гантай жилүүдэд усалгаагүй нөхцөлд 16,0 ц/га, хяналт сортоос 0.6-9.4 ц/га нэмүү ургац өгсөн. Экологийн сорилтын дүнгээр 1.2-8.4 ц/га -аар хяналт сортоос давуу ургацтай. Механикжсан хураалтанд тохиромжтой, ишэн дээрээ ургах явдал сорилтын хугацаанд ажиглагдаагүй. Үрийн ургах эрчим 90,8%, лабораторийн соёололт 97.0-98.0%, 1000 үрийн жин  34.0-41.5 г, натур жин 782 л/г, уураг 16.9 %, нойтон цавуулаг 35.3%, седиментаци 60 мл, гурилын гарц 70.3% талхны эзэлхүүн 556 мл,  ерөнхий үнэлгээ  4.1 балл байж,  талх гурилын чанартай хүчит буудайн шаардлага хангасан сорт.

4.Сортын онцлог: Ургацын чадавхи өндөртэй, усалгаагүй нөхцөлд 45 ц/га хүртэл ургац өгдөг. Манай оронд тариалагдаж байгаа буудайн сортуус ганд тэсвэрлэлтээр хамгийн сайнд нь тооцогддог, үрийн чанар сайтай, том шилэнцэр үртэй. Уг сорт нь дунд оройн болцтой тул тохирсон бүс нутагт эхний хугацаанд, технологийг нарийн чанд мөрдөн тариалсан тохиолдол тогтвортой арвин ургац өгдөг сорт юм. Хураалтыг хугацаанд нь хийхгүй хэт оройтуулбал үр асгарах магадлалтай.


Ургацын онҮнэ

ҮлдэгдэлБайршилНийлүүлсэн аж ахуй нэгж
2019Одоогоор үнэ тогтоогдоогүй478.9 тнБулган, Хөтөл салбарДархан элит ХХК, Алтан хөрс ХХК
2018850 төгрөг7.85 тнХөтөл салбарХөтөл салбар
2017820 төгрөг270.42 тнСэлэнгэ салбарСэлэнгэ тариа ХХК