Алтайская 530

2021-03-23

Сортын нэр: Алтайская-530

Янз зүйл: зусах зөөлөн буудай /Triticum  aestivum L/,

Омог: лютесценс /var.lutescens/,

1.Сортын түүх: ОХУ-ын Алтайн ХААЭШХ-нд (Лютесценс 281 х К-54975) х Лютесценс 281 сорттой эвцэлдүүлэн эрлийз эх материалаас шилэн сонголтын аргаар гарган авч 2007 онд үйлдвэрлэлд нэвтэрсэн.,

2.Сортын ботаник-морфологийн шинж тэмдгүүд: Бутны хэлбэр хагас босоо, түрүү нь цагаан сахалгүй, ээрүүл хэлбэртэй, дунд зэргийн нягт 6-8 см урттай,  түрүүхэйн хайрс нь дугуй хэлбэртэй, дунд шувтан мөртэй, халсны шүдлэг богино, бага зэрэг нугарсан сул хянгатай, цэцгийн хайрс нь үрээ бүрэн хучсан. Навч нь хэвтээ байрлалтай, дунд зэргийн урт, нарийн навчтай, бутлалтын үед хар ногоон өнгөтэй, хүчтэй лаав өнгөртэй,  дунд зэргийн үслэгтэй, бахимдуу иштэй.  Үр нь улаан, зууван хэлбэртэй, суурь нь унжсан, үрийн ховил жижиг нарийн, үрийн гадаргуу бага үрчлээтэй.

3.Сортын аж ахуйн биологийн шинж чанар: Уг сорт нь дундаас дунд оройн болцтой (ургалтын хугацаа 87-93 хоног), хагас эрчимжсэн сорт юм.  Ган, налалт, өвчин тэсвэртэй, тааламжтай нөхцлийг сайн мэдэрдэг, тоост харуунд гойд тэсвэртэй., Монгол оронд судалсан дүнгээр /2010-2013 онд/ ургац 16-21,0 ц/га буюу дунджаар 18,7 ц/га байна. 1000 үрийн жин 36,4-38,2, нойтон цавуулагын агуулалт 28,2-30,8% буюу хяналтаас 0,9% илүү байсан. Уургийн агуулалт 11,5-12.7%, ерөнхий талхны үнэлгээ 3,47 балл.,

4.Сортын онцлог: Монгол Улсад 2010 оноос эхлэн тариалан бүхий бүс нутагт тариалсан. УГТХ-нгийн Селекцийн секторын “Үзүүлэх талбар”-т 2010-2019 ондуудад соригдож 2016 онд нутагшсан сортоор батлагдсан. Уг сорт нь чийглэг бүс нутагт арвин ургацтай, үрийн чанар сайтай цавуулгийн агуулалт өндөртэй, эрчимжсэн нөхцлийг сайн мэдэрдэг, ган тэсвэрлэлтээр дунд гэсэн үнэлгээтэй сорт.



Үнэ

ҮлдэгдэлБайршилНийлүүлсэн аж ахуй нэгж
820 төгрөг0.7 тнУвсУсжуулах ХХК